Керри Кубад айлчлахгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Куба улсад энэ сард хийх байсан айлчлалаа цуцалсан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба одоогоор энэ мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби “Төрийн нарийн бичгийн дарга ойрын хугацаанд Кубад айлчлах сонирхолтой байгаа. Гэхдээ айлчлах тов тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн байна. Керри өнгөрсөн оны наймдугаар сард Кубын нийслэл Гавана хотноо айлчилсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нар энэ сарын 21-22-нд Кубад төрийн айлчлал хийнэ. Айлчлал товлосон ёсоороо зохион байгуулагдвал Цагаан ордны тэргүүн 88 жилийн дараа Карибын тэнгисийн арлын тус улсад айлчлах билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ