Талибанчуудтай хэлэлцээр хийнэ

img

 

АНУ, Пакистан, БНХАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу ирэх долоо хоногт Афганистаны Засгийн газар болон алан хядах "Талибан" бүлэглэлийн удирдлагууд анх удаагаа уулзаж, хэлэлцээр хийхээр болсон байна.

 

Уг уулзалтад АНУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар оролцох юм.

 

Афганистаны Засгийн газрын төлөөлөн Батлан хамгаалах яамны сайд оролцож магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Харин талибанчуудыг хэн төлөөлөн уулзалтад оролцох нь тодорхойгүй байгаа юм.

 

Талибанчууд өнгөрсөн долоо хоногт Кабул хотноо цуврал халдлага зохион байгуулж, 28 хүний аминд хүрсэн билээ.

 

Олон улс дээрх уулзалтыг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ийнхүү халдлагаас болж, урагшлуулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ