”Нэг тэрбумаараа тэмцье” жагсаал болно

10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10.00 цагт: “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтын нээлт г “Park hotel” -д болно.
11:00 цагт : Социнтерний Азийн бүсийн хурал Монголд болох гэж байгаатай холбоотой Нийгмийн Ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд зохион байгуулагдана.
12.00 цагт: Тусгаар тогтнолын талбайд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Нэг Тэрбумаараа Тэмцье" жагсаал болно.
14:00 цагт: Хан-Уул дvvргийн Соёлын ордонд "Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хан-Уул дvvргийн ээжvvдийг алдаршуулах vйл ажиллагаа зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ