Хөрсний бохирдлыг хэлэлцэнэ

img

“Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт  хэлэлцүүлгийг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран уг арга хэмжээг зохиож байгаа юм.

 

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх оновчтой гарцыг олох явдал аж. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд учирч буй хортой нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний  байгууллагуудын гаргасан сүүлийн үеийн судалгаа, бохирдлыг шийдэхийн тулд практикт нэвтрүүлж эхэлж буй зарим боломжит арга замын талаархи судалгаа шинжилгээнд суурилсан үр дүнгийн тухай илтгэлүүд тавигдах гэнэ.

 

Хурлаар ШУА-ийн Геологи-газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин”, НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний бохирдол”, “ШУА-ийн Хими-химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Хөрсний бохирдлыг бууруулах зарим шийдэл” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нийслэл хотын яг голд бгаа Гандангийн дэнж хэмээх паг омхий газраас эхлэмээр бна
2016-03-08
ЗОЧИН:
Энэнд чинь нэг их эрдэмтэний ч хэрэг алга даа ойлгомжтой юм чинь агаарын бохирдол хэмждэг төхөөрөмж аваад л хэмжээд байдаг ямар ч арга хэмжээ авдаггүй эмчид үзүүлээд л яваад байдаг эмчилгээ хийлгэдэггүй нөхөр шиг хуралдаж хэмжилт хийсээр байтал хүмүүсийн чинь эрүүл мэнд хэцүүдлээ шүү дээ улс орны чинь эдийн засаг дордлоо шүүдээ
2016-03-07