”Монголын бүргэд” яллаа

"Монголын бүргэд" яллаа. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, мөн академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх нар БНХАУ-ын Нанжин хотод “The Brain” /“Super Brain” ч гэж нэрлэгддэг/ телевизийн шоу нэвтрүүлэгт оролцлоо.
Хамгийн олон үзэгчтэй тус шоунд Монгол, Австрали, Перу, Испани болон Шведийн шилдэгүүдийн "X-Team" баг тус бүрдээ өөр өөр даалгавар гүйцэтгэн Хятадын тамирчдын эсрэг өрсөлдсөн юм. Манай тамирчин 15×15 хүснэгтийн нүд бүрт секунд тутамд анивчих нэг цифр, нийтдээ 225 цифрийг алдалгүй тогтоох. Үүний дараа хүснэгтийн тоонууд харагдахгүй болж, санамсаргүй тохиолдлоор цагаан цэг анивчсан хүснэгтийн нэг нүд дээр өмнө байсан тоог 3 секундын дотор санаж, гүйж очин, зөв тоотой лаазыг сонгож, лаазан ханыг нэвтлэн ширээн дээр тавих даалгавар гүйцэтгэж, Хятадын их мастертай өрсөлдөж, даалгавраа алдаагүй гүйцэтгэн ялжээ.
Энэхүү шоу нэвтрүүлэг нь Хятадын "Jiangsu" телевизээр ирэх баасан гарагт гарах аж. Харин Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар Монголд гаргах талаар ярилцсан байна.
Тэмцээн зохион байгуулагчид манай тамирчныг амьтантай зүйрлэхдээ "Монголын бүргэд" хэмээн нэрлэсэн. Ийнхүү "Монголын бүргэд"-ийн хараа хурц, оюун цэлмэг байж, өрсөлдөгчөө цэвэр яллаа.
“The Brain” шоуг гарсан оройд нь гэхэд 300 сая үздэг гэсэн статистик судалгаа байдаг аж. Тэгэхээр манай тамирчин энэхүү тэмцээнд оролцож, Хятадын мастертай өрсөлдөж, ялсан нь дэлхийд Монгол улс, хүн, соёлоо таниулж, мэдрүүлэх томоохон ажил болж байгаа юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ