Цөмийн туршилт хийнэ гэв

img

АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаа билээ. Солонгосын хойгийн ойр орчимд хамтарсан сургуулилтад ашиглах цэргийн техник, хэрэгслийг байршуулж эхэлснээс болж Хойд Солонгос хилийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хойд Солонгос “Хэрвээ цэргийн сургуулилт зохион байгуулагдвал сургуулилт явагдах бүс нутагт цөмийн туршилт хийнэ” хэмээн заналхийлсэн байна. Уг мэдэгдлийг “KCNA” агентлаг цахим сайтдаа нийтэлж, “Хойд Солонгос улс ямар ч тохиолдолд тусгаар тогтнолоо хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Хойд Солонгос ойрын зайн тусгалтай пуужин харвасан билээ. Энэхүү үйл явдал дахин давтагдвал Вашингтон хариу арга хэмжээ авахаа өчигдөр мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huygf:
Chadahgui baij dandaa tom tom uym yarina
2016-03-07