“Монгол тэмээ-999” үргэлжилж байна

img

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

 

 

Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, 1000 тэмээ нэг дор уралдуулан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна. 

 

Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа "Сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос шалгарлаа.


Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ буур, хурдан тэмээ цугларсан хэн бүхний сэтгэл тэнийсэн “Монгол тэмээ-999” арга хэмжээ “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа “Тэмээчдийн зөвлөгөөн"-д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.


Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ