Эмэгтэйчүүдийн Азийн бүсийн их хурал болно

img

Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал  дөрөвдүгээр сарын  22-23-нд Улаанбаатар хотноо болно.

 

Монголд анх удаа болох эл хурлаар  “Азийн эмэгтэйчүүд ба жендерийн эрх, тэгш байдлыг хангах” сэдвийн дор “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэрг байдал хүний эрх”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэх аж.

 

Монгол Улсын хувьд нэг үеэ бодвол эмэгтэйчүүдийн жендерийн тэгш эрх байдал хангагдаж байгаа ч, аль ч салбарт бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Тиймээс Азийн бүсийн ээлжит хуралд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын болон дэлхийн олон орны төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ.

 

Азийн бүсийн ээлжит хурлын талаар НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо  нь эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг. Бид Азийн бүсийн ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулсанаар олон бодлогын баримт бичиг гаргана. Нөгөөтэйгүүр, хурлын бэлтгэл ажлын хүрээнд НАМЭХ эдийн засаг, боловсрол, гэр бүл, эрүүл мэнд зэрэг сэдвээр олон нийтийн санаа бодлыг сонсч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Энэхүү хурал нь ирэх долдугаар сард болох АСЕМ-тай дүйцэхүйц олон улсын том хурал юм” гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ