Бангкокт монголчууд гэмт хэрэг үйлдээгүй

img

Энэ сарын сарын дөрөвний баасан гарагт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан гэх ташаа мэдээлэл цацагджээ.

 

Тэгвэл уг гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн байна. Харин уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ