Засгийн газар “Хан Ресурс”-т 70 сая ам.доллар төлнө

img

 

АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд  70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хоёр тал маргаанаа татан аваад төлбөрийн эцсийн дүн дээрээ тохирч чадсанд Ерөнхий сайд ажлын хэсэгт орж ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлээд, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан Монгол Улсын төлөх ёстой 106 сая ам.долларыг хоёр талын хэлэлцээрээр 70 сая болгон бууруулсан Засгийн газрын ажлын хэсгийг Ерөнхий сайдын баталсан удирдамжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн энэ асуудал эерэгээр шийдэгдэж байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд тадархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uuu zaza:
SAIHAN BILEG UNHEER MUNDAG IIM ZASAG TURTEI BHAD MONGOL ULS MULHUH BTUGAI GEVTEED UGNU KKK ZAIL PISIDAKUUD
2016-03-08
Зочин:
halamjiin mo go
2016-03-08
Boliochee:
Saikhanbalagaa naad 70- a ter orosyydaas gargaachee
2016-03-08
Зочин:
FUCK KAHAD
2016-03-08
hahhasjjs:
Ooorsdoo buruutai baij ard tumnii munguur tulj baigaagaa medej baina uu Teneguudee Ene kompanii litsentsiig zogsoogoogui baisan bol Mongol ulsad 700 saya dollar orj irekh baisan yum
2016-03-08
mongolian man:
fuck them!!! if not 0, fuck them
2016-03-08
МАН, АН ын гай:
МАН ын Баярын буруу бодлогын гайгаар 70 сая доллар гадны компанид төлөх боллоо. Нам тойрсон луйварчид эдийн засгийг мөлхүүлж чадлаа. Харин луйварчид баяжсан. Төрийг 70 сая долларын өрөнд оруулсан баяр гэгч 7 хаусаар АНУд гайхуулж явна. Иргэдээ одоо МАН, МАХН, АН ын өмнөх гавъяаг үнэлж саналаа өгч болохгүй. Одоо УИХ д шинэлэг сэтгэлтэй, шударга нам тойрч гүйгээгүй хүмүүсийг сонгож төрөө цэвэрлэж авах хэрэгтэй боллоо. УИХ д сонгогдож байсан хүмүүс дотор дахиж сонгомоор итгэл даах хүн алга.
2016-03-08
Зочин:
Хасах 70 сая ам.доллар.АМЖИЛТ? Нэмэх эсвэл 0 болгосон түүх байдаггүй улс юм хөөрхий.Өрний тулмууд.Хэн буруутай? Хэн ч бус, дугаар хорооны Дулмаа л буруутай?
2016-03-07
kkk:
Барууны новнууд яг ийм
2016-03-07
mash muu medee:
mash muu medee baina
2016-03-07
Зочин:
Энэ торгуулийнхаа оронд Оросын өрөөс хөнгөлүүлсэн юм бн л даа
2016-03-07
1 hjjnnn:
bolidooo . 1 muuu hulgaich alband tomilj . tsengvvleed . daraa ni . ard tvmen eer ih baga baih ni adilhan .....tuluulchiheed bayrlaad gaihuulaad bgaa yum uuu haashaa yum . ter hulgaich ni unuudur haa yvna . ordond uu gadaadad uuu . hvvrnvvvd . ingej zasag barij bn demiireed yanaa
2016-03-07
Shudarga baitsgaaya:
Ankhlan geree hiisen saiduudaar tuluulech. Naadah 70 saya chini ard tumnii halaasnaas l garna shuu dee. Yund ni bayar hurgeed talarhaad baina daa. Iim archaagui ulsuu Mongolchuud mini.
2016-03-07
Зочин:
Gai bolson orosuudaas avaach
2016-03-07
Зочин:
Gai bolson orosuudaas avaach
2016-03-07
Зочин:
Gai bolson orosuudaas avaach
2016-03-07
Зочин:
Буруу шийдвэрээс болж 70 сургууль барих боломжоо алдав
2016-03-07
m:
хүүгийн төлбөрийг бууруулан юм уу үндсэн төлбөр хэвээр ээ юм байхдаа
2016-03-07