Н.Алтанхуяг охиныхоо нэрний учрыг тайлбарлалаа

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг охиныхоо нэрний учрыг тайлбарлажээ. Түүний охиныг Оюулаа гэдэг бөгөөд Оюун гэсэн нэртэй бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж, тэдний тус дэмжлэгийг авч байсан учраас охиноо ийн нэрлэсэн гэнэ.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Соёл спорт, аялал жуулчлалын сайд, С.Оюун Байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм. Харин өнөөгийн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь түүнийг АН-ын дарга байх үед Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан билээ.
Тиймээс АН дарга, Ерөнхий сайд байхад нь ОЮУН-тай гурван бүсгүй хатан ухаанаараа тэтгэж ажилласанд нь баярлаж, охиндоо Оюулаа гэдэг нэр өгсөн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ