Хутгатай этгээд халдлага үйлджээ

Израйльд хутгатай этгээд халдлага үйлдэж, 10 гаруй хүнийг гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдагч этгээдийг Палестины иргэн хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Тэрээр нэгэн дарсны дэлгүүрийн өмнө хандив цуглуулж байсан 40 орчим насны эмэгтэйг таван удаа хутгалж хүнд гэмтжээ. Мөн дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан байна. Олон удаа хутгалуулсан эмэгтэй орон нутгийн эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд оржээ. Эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Палестин эрэгтэй иргэд рүү халдсан шалтгаанаа “Израйлийн Засгийн газар Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн тайлбарлаад өөрийнхөө хоолойг хэрчиж, амиа егүүтгэсэн байна.
Өнгөрөгч онд Израйлийн удирдлагууд палестинчуудын эсрэг хориг тавьснаас болж тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэх болсон юм. Халдлагын улмаас Израйлийн 100 гаруй иргэн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ