Хилари ялалт байгууллаа

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон дахин ялалт байгуулжээ. Тэрбээр Миссисипи мужид зохион байгуулагдсан урьдчилсан санал асуулгад илт давуугаар ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээлэв.
Хилари 52.7 хувийн санал авчээ. Харин түүний нам доторх гол өрсөлдөгч Берни Сандерс удаалжээ. Хилари ийнхүү есөн мужид ялалт байгуулаад байгаа бол Сандерс, Канзас, Небраска мужид ялалт байгуулсан билээ.
Харин сөрөг хүчин Бүгд найрамдахчууд энэ баасан гаригт Миссисипи мужид санал хураалт зохион байгуулах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ