Ханхүү гэр бүлээрээ амарчээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям гэр бүлийнхээ хамтаар өчигдөр тохиосон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Францын Альпийн нуруунд очиж, цанаар гулгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ханхүүгийн гэр бүлийн шинэ зургийг Хатан хааны ордны төв сайтад нийтэлжээ. Энэхүү зургийг гэрэл зурагчин Александра Беннет авчээ. Тэрбээр өмнө нь бяцхан ханхүүг загалмайлах ёслолын зургийг авч байсан юм.
Уильям твиттертээ “Хайр гэргий Кейт Миддлтон болон миний баяр баясгалан Жорж Александр Луи, өхөөрдмөөр хөөрхөн Шарлотте Элизабет Дианагийн хамтаар нэг өдрийг гайхалтай өнгөрүүллээ. Та нар минь миний бүх зүйл” хэмээн жиргэсэн байна.
Ханхүү анх удаагаа гэр бүлийнхээ хамтаар Альпийн нуруунд очиж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ