1000 ээжийн уулзалтын фото агшин

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор, Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалт өчигдөр Соёлын төв өргөөнд болов. 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "Эмэгтэйчүүдийн олон сайхан чанар байгаа. Түүний нэг чанар бол эмх цэгц шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн бохир, хогтой байхыг тэвчдэггүй. “Гэр яагаад цэвэрлээгүй байгаа юм. Хоолоо одоо болтол хийгээгүй юм уу” гээд эмэгтэй хүн дуугарахад гэрт дэг журам тогтож байдаг. Тийм учраас нийгмээ цэвэр цэмцгэр байлгая. Эмх цэгцтэй байлгая. Дэг журамтай байлгая. Хариуцлагатай, хүнлэг байлгая, аюулгүй байлгая гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингээд бүх нийтээрээ эмэгтэйчүүдээ дэмжие гэдгийг энд уриалъя" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төв аймаг:
Төв аймгийн залуучууд 1000 ээжд хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулсан. Гоё байсан.
2016-03-09
000:
taks gej ene ih mungu hend ochood bnaa
2016-03-09
зочин:
энэ жил 20,000 төгрөгийн билетээр ээж нарыг оруулсан
2016-03-09