Гурван өдөр цас ухаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэжээ

img

Онцгой байдлын аврагчид гурван өдөр ажиллаж, цасанд боогдсон өвчтөнийг эмнэлэгт хүргэжээ.

 

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Хонхор” гэдэг газар хаваржиж байгаа иргэн Д /69 настай, эмэгтэй/ бие нь муудсан, тухайн газар цас их орж зам хаагдаад эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа тул туулах чадвар сайтай автомашин гаргаж туслаач гэсэн хүсэлт онцгой байдлын албанд иржээ.

 

Уг мэдээллийг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Т-гээр ахлуулсан хүмүүс, иргэн Д-ийн ар гэрийнхэнтэй хамтран энэ сарын 5-ны 18.08 цагаас эхлэн аврах ажиллагааг зохион байгуулжээ. Тэд гурван өдөр ажиллаж, энэ сарын 8-ны 01:30 цагт иргэн Д-г аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн байна.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
uuniig l hun chanar.hariutslaga gene dee.3 honog heer tsas uhna gedeg mash hund shuu.Uils buhen ni butej sain az jargalaar byalhaj yavaarai.
2016-03-09