Сургуулиа дэлбэлэх гэж байжээ

img

Данийн цагдаагийнхан сургууль дэлбэлж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 16 настай охиныг саатуулсан талаар “www.jpost.com” мэдээллээ. Цагдаагийнхан охиныг 2015 оны долоодугаар сараас хойш мөрдсөн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сарын 13-нд сургууль дэлбэлэхээр төлөвлөж байхад нь баривчилсан болохоо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Исламын шашинтай охин гэртээ гар аргаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэж, эхний ээлжинд өөрийнхөө сургуулийг дэлбэлээд дараа нь Копенгаген хотноо байрлах еврейн сургуулийг дэлбэлэхээр төлөвлөж байснаа ярьсан байна.

 

Охины сүйт залуу өмнө нь Сири дэх байлдааны ажиллагаанд оролцож байжээ. Цагдаагийнхан охиныг баривчилсаныхаа дараа залууг саатуулсан байна. “Тэд халдлага  үйлдсэнийхээ дараа Сири рүү зугтахаар төлөвлөж байсан” гэж “TV2” суваг дамжуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ккк:
ЛАЛУУД СОЁЛТ ЕРТӨНЦӨД АТААРХДАГ ЮМ БАЙНА. АРЧААГҮЙ МАЛУУД . БҮГДИЙГ ХӨӨВӨЛ ТААРНА.
2016-03-09