Энхийг сахиулагч бүсгүйчүүд хүүхдүүд баярлуулжээ
2016-03-09

UNMISS ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Парианг суурингийн дунд сургуульд “Үдийн завсарлага” хөтөлбөрийг зохион байгуулжээ.

 


Батальоны эмэгтэй энхийг сахиулагчдийн зүгээс “Үдийн завсарлага” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 200 гаруй эмэгтэй сурагчдыг хамруулан тэдэнд төрөл бүрийн сургалт, танин мэдэхүйн хичээлээр сурган зааварласан юм. Тухайлбал, монгол орны түүх, ёс заншил,гар урлалын тухай сургалтболон хүүхдийн эрхийн талаар сурагчдад мэдээлэл хүргэж, хүүхэлдэйн кино, төрөл бүрийн видео хичээлийг үзүүлсэн байна.



Хөтөлбөрийн төгсгөлд математик, газар зүй, англи хэл зэрэг үндсэн хичээлүүдийн буланг тус тусдаа багтаасан цогц ширээг сургуулийн удирдлагад гардуулан өгчээ. Өмнө нь IV ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид тус сургуулийг засварлаж, хүүхдүүдийг ая тухтай суралцахад нь ихээхэн дэмжлэг үзүүлж байжээ.

 

Дашрамд дурдахад энхийг сахиулагчид ирэх сард тус сургуулийн сургалтын танхимуудыг өөрсдийн санаачилгаар засварлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол хүн ийм л болоод дэлхийд оюун ухаанаараа тэргүүлдэг биз. Мундаг юмаа.
2016-03-09
Зочин:
ali uls yum bol
2016-03-09