”Реал Мадрид” шөвгийн наймд тоглох эрхээ авлаа

Аваргуудын лигийн шийдвэрлэх хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Италийн Ромд болсон тоглолтонд 0-2 харьцаатай ялалт байгуулан давуу байдлыг гартаа аваад байсан Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб талбай дээрээ хариу тоглолтыг хүлээн авсан бөгөөд тоглолтын 2р хагасын 64 дэхь минутанд Кристиано Роналдо гоолдож эзэн хааны багт тэргүүллийг авчирсан.Роналдо Аваргуудын лигийн энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан.
Тоглолтын эцсийн цэгийг 68 дахь минутанд Колумб хагас хамгаалагч Хамес Родригез тавьсанаар 2 багийн тоглолт 2-0 харьцаатай талбайн эздийн ялалтаар дууссан бөгөөд 2 тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадрид клубыг 4-0 харьцаатай хожин Аваргуудын лигийн шөвгийн наймд тоглох эрхээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ