Хөгжлийн чуулган маргааш болно

“Хөгжил-Ардчилал” ТББ, Монгол дахь Конрад-Аденауэр-Сантай хамтран Хөгжлийн чуулганы зохион байгуулахаар болсон юм байна.
Тус чуулганы зорилго нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид нэг дор цугларч Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм.
Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат "Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт" сэдвээр , МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст "Эдийн засгийн ардчилал ба баялагийн хуваарилалт" сэдвээр , Уул_уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган "Уул уурхайн салбар дахь сорилт боломж" сэдвээр, Монгол банкны Еренхийлģгч Н.Золжаргал "Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт" сэдвээр, ”Голомт банк"-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг "Эдийн засгийн реформ" сэдвээр" тус тус илтгэл тавьж оролцох юм байна.
Чуулган Блю Скай зочид буудалд маргааш 11.00 цагаас эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ