Байданы айлчлалыг эсэргүүцэж, халдлага үйлджээ

img

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан гэргийн хамтаар өчигдөр Израйль улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.  Уг айлчлалыг эсэргүүцэн палестинчууд жуулчид руу халдаж, АНУ-ын иргэнийг хутгалж, хөнөөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Амиа алдсан залууг Тэйлор Форсе гэдэг бөгөөд 28 настай аж. Тэрээр цэрэг байжээ.  Залууг машиндаа суух үед нь хутгалж, хөнөөсөн аж.

 

Байдан Яффо хотноо иргэдтэй уулзаж байх үеэр хутгатай этгээдүүд иргэд рүү халдсан байна. Цагдаагийнхан иргэд рүү халдсан дөрвөн этгээдийг устгажээ. Буун дуу гарсантай холбогдуулан Ерөнхийлөгч яаралтай зочид буудал руугаа буцсан гэнэ.

 

Цагдаагийн газраас “Халдлага үйлдсэн этгээдүүд палестинчууд” гэж мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж буйгаар “Ерөнхийлөгчийн байрласан зочид буудлаас холгүй нэг палестин эмэгтэй цагдаагийн ажилтны аминд хүрсэн” гэсэн байна. Байдан айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч асан Шимон Перестэй уулзсан нь палестинчуудын дургүйцлийг хүргэсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ