Гал тогооны өрөөнд хэрэг болох зөвлөгөө

img

 

Бидний өдөр тутмын амьдралд тус нэмэр болох энгийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Тэр тусмаа гал тогооны өрөөнд байхад илүү хэрэг болох санаанууд шүү, туршаад үзээрэй.

 

-Загасны хайрсыг цэвэрлэхийн өмнө давс түрхээрэй. Энэ нь хялбар салгах арга.

 

-Арилгасан төмсийг хэсэг хугацаанд хүйтэн усанд байлгаж байгаад чанавал түргэн болдог.

 

-Төмсийг бүтнээр нь чанахдаа зөөлөн гар дээх буцалгана. Энэ нь төмсний гадна тал үйрч, дотор тал түүхийрэхээс сэргийлнэ.

 

-Төмсөнд бага зэрэг давс, элсэн чихэр хийгээд буцалгавал сайхан амттай болно.

 

-Сонгиныг хүйтэн усанд байлгаад хэрчвэл нүд хорсохгүй.

 

-Өндгийг цагаан цуутай усанд чанавал хагарахгүй.

 

-Хүрэн манжин, лууван хальстай нь чанаад дараа нь арилгавал хаягдал бага гарна.

 

-Ургамлыг давсыг ялимгүй онгорхой саванд, чимх давс хийгээд хадгалвал чанар нь хэвээр үлдэнэ.

 

-Будаа агшаахдаа бага зэрэг цуу хийвэл сэвсгэр цагаан болно.

 

-Гоймонг эхлээд чанаад дараа нь бага зэрэг шарвал сайхан амттай болно.

 

-Котлетонд цагаан талх нунтаглаж хийвэл илүү зөөлөн, шүүслэг болно.

 

-Давсыг хоолоо болгосны дараа хийвэл эрүүл мэндэд сайн.

 

-Хоолоо хэтрүүлсэн бол зөгийн балтай аяга ус уувал түргэн шингээх тустай.

 

-Цөцгийн тосны чанарыг хайлуулж шалга. Сайхан үнэр гарч байвал цэвэр тос гэсэн үг.

 

-Улайссан зуух, плитканы илчийг багасгахдаа шанага, савтай хүйтэн усыг хажуугийн тавцан дээр нь тавь.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ