Ландтай залууст талархал илэрхийлнэ

Зам тээврийн сайд М.Зоригт маргааш 11.00 цагт байгалийн гамшгийн үеэр идэвх, санаачилгатай ажилласан Ландтай залуусыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлнэ.
Өнгөрсөн баасан гаригт болсон цасан шуурганы үеэр машин сонирхогчдын “Монголын Ланд круйзер” клубын залуус “SOS” нэртэй ажиллагааг санаачилж, тэдэнтэй “Монголын бартаат замын авто спортын холбоо”, “Мицүбиши пажеро”, “Прадо”, “Хайлюкс” гэх мэт автомашин эзэмшигчдийн клубүүд нэгдэж, аврах ажиллагаанд оролцсон юм.
Тэд Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа, Биокомбинат чиглэлд 47 автомашин, 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 98 машинтай, 240 орчим иргэний амь насыг аварсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ