Дахин ШТС дээрэмдсэн хэрэг гарчээ

img

Төв аймгийн Аргалант сумын “Сод монгол” шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах шатахуун түгээх станцын түгээгчийн айлган сүрдүүлж орлогыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 5-ны өдөр гарсан байна.

 

Тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Д-г ажлын байран дээрээ ганцаараа байхад нь үл таних дөрвөн залуу орж ирж, орлогын 200 мянган төгрөг болон гар утсыг нь дээрэмдэн зугтаажээ. Уг гэмт хэргийг 18-22 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Х, Ө, М, Б нар үйлдснийг илрүүлэн, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу зөвхөн дээрэмдэн авахаар довтолсон айлган сүрдүүлснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог бөгөөд заавал эд зүйлсийг авсан байх болон хохирлын хэмжээг заагаагүй юм.

 

Хүнд хэргийн ангилалд багтдаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь онц хүнд хэргийн бүрэлдэхүүнд ордог ноцтой хэрэг юм. Ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.

 

 147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх

 

 147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гарын хуруунуудыг нь тас цавчих хэрэгтэй
2019-03-11
irgen:
hotoor duuren ajilgui orloggui humuus
2016-03-10
зочин:
Манай залуучууд эрүүгийн хуулийн заалтуудыг мэддэг болов уу?Хэрэв мэдэж байгаа атлаа гэмт хэрэг хийж байгаа бол харамсалтай л юм
2016-03-10
Зочин:
Ene huulia huduuniihund sain oilgogdohoor jisheetei tailbarlaj uguh heregtei.tusgailan Tv nevtruuleg beldeh shaardlagatai baina.Gerlen dohionii ungu uu yalgahgui shaham humuus shuu dee ene hulgai hiij baigaa nohduud.
2016-03-10