Хөгжлийн чуулган болно

Хөгжлийн чуулганыг өнөөдөр “Хөгжил-Ардчилал” ТББ, Монгол дахь Конрад-Аденауэр-Сантай хамтран зохион байгуулна. Чуулганаар Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид нэг дор цугларч Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат "Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт", МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст "Эдийн засгийн ардчилал ба баялагийн хуваарилалт", Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган "Уул уурхайн салбар дахь сорилт боломж", Монгол банкны Еренхийлөгч Н.Золжаргал "Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт", ”Голомт банк"-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг "Эдийн засгийн реформ" сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэх аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ