Сахилга бат хэмээх сайтар мартагдсан үг

img

Сүүлийн үед нийгэм, улстөрийн асуудлаар өвөрмөц өнцөг, цоо шинэ үзэл бодлоор нийтлэл бичээд буй нэгэн эрхэмтэй ярилцлаа. Метро девевлопмент группийн Ерөнхийлөгч Бадарчийн Одсүрэнг "Метромоллын" гэдгээр олон хүн таних байх. Харин энэ удаа түүний үзэл бодлоос хуваалцахаар шийдсэнээ толилуулж байна

 

-Сүрэнхүү гэж хэн юм бэ?

-Та бид хоёр шүү дээ (инээмсэглэв).

 

-Тийм ээ, манай нийгэмд амьдарч байгаа хүмүүсийг ерөнхийд нь төлөөлүүлсэн гэдгийг ойлгосон л доо. Таны Одсүрэн гэдэг нэртэй холбоотой биш биз?

 

 

-Холбоогүй ээ, тохиолдлоор л таарсан хэрэг. Д.Нацагдоржийн Хуучин хүү зохиолын Сүрэнхүүг би Оросын Иван гэдэг шиг монгол хүнийг төлөөлөх нэр гэж бодож явдаг юм.

 

-Таны Сүрэнхүү тийм ч базаатай дүр төрх харагдаагүй. Та яагаад ингэж харах болов?

 

-Бид урсгалаараа хөвж байна. Зөвхөн үхсэн загас л ургал даган хөвдөг юм. Бид бүх талаараа дэндүү үхээнц болчихсон шүү дээ. Гал цог, эрч энерги гэж алга. Болохгүй, бүтэхгүй, бүр зэвүү хүрмээр асар олон үйл явц өрнөж байна. Болж л байдаг, авч л байдаг, хулгайлж л байдаг. Жирийн явдал болж дээ.

 

 -Юу биднийг ийм байдалд түлхэн оруулав аа?

 

-Монголчууд эртнээс төрөө дээдэлж, сүслэж ирсэн ард түмэн. Хааныгаа шүтэж, VIII Богдын шээсийг нь булаалдан хүртдэг байв даа. Төр гэдэг зайлшгүй байх ёстой ч бас хамгийн заваан бүхэн маш түргэн төлжиж үрждэг газар шүү дээ. Тэр нь хэтрэхээрээ улсаа мөхөөдөг. Ромын эзэнт улс гэх мэт жишээ авч болох ч бидэнд тохиолдсон үй олон жишээ байна. Хүннү гүрэн устаж байх үеийн бичгийн дурсгалд арчаагүй ноёд, түшмэдээ хатуугаар шүүмжилсэн гутранги мөрүүд тааралддаг биз дээ? Ахиад наашилбал Монголын Юан гүрэн, Алтан ордын их улс байна. Бөөн хуйвалдаан, хорлолт, атаа, тэмцэл нь оргилдоо хүрч бусдын идэш болсон. Үүнийг мартаж болохгүй, түүхээ уншихгүйгээр улс урагшаа хөгждөггүй юм.

 

Тэгэхээр хүн төрөлхтөн үүнийг шийдэх арга зам тасралтгүй бодсоор ардчилал гээч зүйлийг гаргаж ирсэн. Төрийн үйл ажиллагаа арай л тунгалаг харагдах болсон. Хэдхэн гэр бүлийн ноёлог байдал устсан. Хуйвалдаан гарах нөхцөл хумигдаж, гэмтнийг гэсгээх, авилгачийг арилгах, хууран мэхлэгчийг хуйхлах боломж бүрдэж, ядаж л иргэд нь тэгж шаардахтайгаа болсон байна. Ардчилал амжилттай хэрэгжиж байгаа орнуудыг ярьж байна л даа. Харин манайд бол ардчилал соёолж ирээд л буруу тийшээ ургаад явчихсан.

 

-Та тодорхой шинж байдлаас нь хэлэхгүй юу?

 

-Улсыг хэдэн гэр бүл удирдаж байгаа тухай та наснаасаа их сонссон байлгүй. Төсвийн мөнгөнд хяналт үндсэндээ байхгүй. Хянадаг хянуулдаг хоёр, өөрөөр хэлбэл нохой муур хоёр нэг тал болчихсон. Хамаатан саднаараа төр дүүргэдэг, тэд нь өмнөөс нь ичиж үхмээр чадваргүй, бүдүүлэг. Авилгачдаа илчилж чадахгүй гинжин хэлхээнд орсон...

 

-Уучлаарай, үе үе л хэн нэгэн албан тушаалтныг авилгын хэрэгт холбогдуулан шалгадаг шүү дээ?

 

-Та эрх мэдэл булаалдах дайнаар золигт гардаг азгүйчүүдийг хэлж байх шиг байна. Жинхэнэ авилгач, авилга албан тушаалтнуудын сүлжээг хэн ч хөндөж дийлэхгүйгээс гадна зүрхлэхгүй байна. Түүнчлэн манай нийгэмд бугшсан буруу бүхэн, утаа, түгжрэл, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл нь төрөөс зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүд авагдаагүй, эсвэл аль нэг шатандаа замхран үгүй болж тэрийг нь хэн ч хянахгүй байгаатай холбоотой.

 

-Энэ бүхний шалтгаан юу вэ, яаж өөрчлөх вэ?

 

-Асуултын чинь сүүлээс эхлэе. Энэ бүхнийг бүгдийг өөрчлөх шаардлагагүй. Бүх зүйл хийсч байна гэж нэг нэгээр нь юмаар даруулснаас зүгээр цонхоо хаах ёстой биз дээ. Паретогийн зарчим гэж бий. Бүх асуудлыг 100 хувь гэвэл асуудал үүсгэгч нь 20 хувь нь байдаг гэж. Тэгэхээр зөв оношилж чадвал бүх асуудал аяндаа цэгцрэх үүдийг нээж болно.

 

-Та үүнийг юу гэж харж байна вэ?

 

-Сахилга бат. Манай оронд нийгмийн хамгийн доод шатны хөдөлмөр эрхлэгчээс эхлээд төрийн хамгийн дээд удирдлага хүртэл сахилга бат гээч зүйл ор мөргүй алга болчихоод байна шүү дээ. Өмнөх асуултын чинь эхэнд гарсан шалтгаан гээд байгаа зүйл бол энэ.

 

САХИЛГА БАТ БОЛ УЛС ОРШИХЫН ҮНДЭС

 

-Сахилга бат гэж нээрээ багадаа их сонсож байсан ч сүүлийн хэдэн жил огт сонсогдохоо байсан үг гараад ирсэн.

 

-Биднийг арван жилд байхад их ярьдаг байсан даа. Гэхдээ тэр үед биднийг барих, номхруулах, томоотой байлгах зорилгоор хэрэглэдэг байсан үг болохоор хүн бүрт таатай санагдахгүй байж мэднэ. Гэтэл үнэндээ discipline гэх энэ ойлголт маш өргөн агуулгатай, аль улс хөгжлөөр тэргүүлж байна тэнд л тархсан зүй тогтол, зарчим юм. Энэ бол хүчирхийлэл, дарамт биш харин ёс суртахуунтай, хариуцлагатай, хүнлэг нийгмийн үр үндэс юм.

 

Бидэнд цаасан дээр бичсэн Герман шиг хууль, Япон шиг журам, Америк шиг зарчим бий шүү дээ. Гэтэл хэрэгждэггүй. Шалтгаан нь хэрэгжилтийн хяналт байхгүй, хянах субьект нь хянуулахтайгаа нэг тал болоод хуулийнхаа нөгөө талд гарсан гэж дээр хэлсэн дээ. Иргэд үүнтэй эвлэрсэн нь хамгийн харамсалтай явдал.

 

-Иргэд төр засгийг бишгүй шүүмжилдэг шүү дээ?

 

-Жишээ нь хоюулаа гарцаар тайван гарахын тулд жолооч нар дүрмээ барих ёстой доо? Жолооч дүрмээ барихын тулд хяналт маш чанга байх, хариуцлага зайлшгүй байх ёстой. Ингэхийн тулд хяналт, хариуцлагын систем алдаагүй ажиллах, ажиллуулдаг хүмүүс нь ч бас хариуцлагатай, тэдний хяналт хүчтэй байх ёстой л доо. Энэ мэтээр нийгмийн байгуулал тэр өөрөө тэр чигтээ хариуцлагын сүлжээ байх учиртай юм. Энэ бол зөвхөн гадаад сахилга бат. Ядаж л ийм зүйл байдаг тухай иргэд мэдэж, шаарддаг баймаар байна. Гэтэл чиний хэлснээр өнөөдөр бид зүгээр л төрд байгаа дарга нарыг харааж, нулимахаас хэтрэхгүй болсон нь харуусалтай. Төрийн түшээд, тэргүүнүүд ч тэгүүлж ч байхдаа таарсан харагдаж байна л даа. Угтаа бид хуулийн биелэлт, зарчим, сахилга батыг нэхэх ёстой юм. Тэр л авилгач албан тушаалтнуудад айдсын харанга болох ёстой уг нь (инээв).

 

-Тэгээд ийм зүйл бий болно гэдэгт та өөрөө хэр итгэж байгаа вэ?

 

-Иргэдэд сайн таниулах шаардлагатай. Чи анзаарсан уу, хэдхэн жилийн өмнө төрийн албан хаагч, хурган дарга нар “идэхгүй юм бол төрд ажиллаад яахав” гэж хамаатан садан, гол усандаа ханхалздаг байсан. Одоо эрхбиш албан тушаалаа урвуулах, мөнгө идэх гэдэг нь гутамшигтай зүйл гэж ойлгогддог боллоо шүү дээ. Дарга хүн баян тарганаараа гайхуулдан байсан бол одоо дарга хүн баян харагдахаас ичдэг, айдаг болж эхлэх нь байна. Энэ бол дэвшил. Ярьж, бичсээр байгаад хүрсэн жижиг ч гэсэн үр дүн. Бяцхан ч гэсэн соён гэгээрэл. Болдог л байхгүй юу. Хамгийн гол нь үүнийг гаргаж ирэх, тайлбарлаад өгөх хүн, мөн түрээд өгөх илүү олон хүн хэрэгтэй. Ялангуяа төрийн зүгээс, төрийн байгууллагуудын зүгээс энэ талаар хүч чармайлт, зардал ч гаргах шаардлагатай. Харамсалтай нь ингэдэггүй.

 

-Та түрүүхэн гадаад сахилга бат гэж хэллээ, дотоод сахилга бат гэж бас байна уу?

 

-Байлгүй яахав, энэ бол маш удаан хугацаанд бүрэлддэг эд. Учир нь хүүхдийн хүмүүжлээс эхтэй зүйл юм. Тиймээс бид цэцэрлэг сургуулийн хичээлийн программд хувь хүний хариуцлага, соёл, ухамсарын талаар цогц бүрэн ойлголт өгөхөд чиглэсэн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл манай бие засах газарт голдуу бичсэн байдаг “зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн эшлэл жинхэнээсээ биелэх нөхцөл юм. Үнэндээ хөгжсөн орны бие засах газарт ороход  манайхаас хамаагүй цэвэрхэн л байдаг шүү дээ.

 

-Тун ч оновчтой жишээ байна...

 

-Тиймээ, би энийг их ярьдаг юм. Тиймээс гадаад болон дотоод сахилга бат аль аль нь сууж байж хууль тогтоомж бүрэн биелнэ. Хууль биелээд ирэхээр манайд хэвшээд буй нийгмийн сөрөг үзэгдлүүд арилна шүү дээ. Ялангуяа дотоод сахилга батыг бий болгох нь хамгийн чухал. Дотоод сахилга баттай хүн гадаад сахилга батыг сахихад уураг тархи бүх зүйл нь бэлэн болсон байдаг. Бид ирээдүйдээ сайхан амьдрал бэлэглэхийн тулд ингэж өөрсдийг нь одооноос бэлдэх хэрэгтэй байна. Энэ бол тусдаа том сэдэв. Би үүнийг олон жил бодож байгаа. Удахгүй зөвхөн энэ талаар контентууд гаргах санаатай байна.

 

 -Ярилцахад сонирхолтой байлаа. Хамгийн сүүлд та юу хэлмээр байна вэ?

 

-Баярлалаа, дараагийн удаа илүү их сонин зүйл ярилцая. Ер нь айл байхаас эхлээд, албан байгууллага , улс гүрэн амгалан оршин тогтнохын үндэс бол сахилга бат юм шүү. Ардчилал гэдэг бол өөрөө сахилга бат байдаг. Бид л завхруулчихсан болохоос. 

 

З.Болормаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Tanidag zaluu bna ajilsag hudulmurch tootsootoi engiin zaluu. Olon ajiliin bair bii bolgoj bayalagiig buteedeg zaluu demjij bna
2016-03-10
Зочин:
yah we bas zow zuiliin l toloo dugarch ywaa l yum bna
2016-03-10
Зочин:
энэ сонгуулиар л өөр хүмүүс гар ч ирэхгүй бол энэ хэдэн дөжөрцөн юмнуудад сахилга батын тухай хэдэн зуун удаа хэлээд ч нэмэргүй ойлгомжтой
2016-03-10
Зочин:
Өнөөдөр Монгол хүн тэр тусмаа эрчүүд нь яг Солонгос шиг нарийхан өмд өмсөж уруул хөмсгөө будсан нөхдүүд бий болж байна. Монголд өнөөдөр ёс журам тэр тусмаа хүний үнэ цэнэ гарал угсаа бүр таг болох шинжтэй дэг. Хүний үнэ цэнэ, дэг жаяг байж гэмээн сахилга бат хэрэгжинэ. Тэрнээс нааш овилгогүй төрийг мөнгө болгож харж байгаа гүзээт бэрдүүд байсан цагт сахилга бат бол яриад ч байх хэрэггүй.
2016-03-10
Зочин:
martsan ch gejdee medseer baij hiigeed baidag yum shig l sanagdag shde huulig ulandaa gishgej ard irgeedee holooroo dewselj bgaa shuu de
2016-03-10
Зочин:
deg juram sahilga bat gedeg zuiliig buur huuhded baga nasnaas ni oi toindon ortol zaaj ogoh heregtei bas uls oronoo hairlah setgeliig zurh setgeld ni suulgaj heregtei iiim humuusiig humuujuulj baij l bid chin ireeduideee itgeltei bna
2016-03-10
Зочин:
zuv uzel bodoltoi yum bna
2016-03-10
Зочин:
2016 onii songuuliar songuulia ongo mongond huurtahgui hooson ulgert itgehgui l zow hundee l ogoh ji chuhal bna tegj l baij unen uls oron tsaashaa ywna shineer garch irj bgaa zaluuchaadaa bas demjeed ogoh heregtei sanagdjiin
2016-03-10
Зочин:
сахилга батаас гадна эх ороноо хайрлах хүнлэг сэтгэл бас алга байна өөрсдөө л болж байвал болоо энэ улс ороны уул ус шороо яах нь ер пад байхгүй болсон байна
2016-03-10
Зочин:
jolooch bid nariig l ynz bureer torgoor l baidag yum bnale ajildaa irdeggui huraldaa suudaggui humuusiig bas tsalintai yrij baimaar bna jiriin irged ajildaa hotsruul torgono idej uuh ni ihtsen targan gahainuud ajildaa hotsrood irehed ymar ch hariutslaga tootsdoggui utga yum
2016-03-10
Зочин:
odoo ene heden huwalshig ger bulees salj oor medleg bolowsroltoi humuuseer toroo udirduulah bolsoon
2016-03-10
Зочин:
Iim chadaltai medleg bolosroltoi zaluuchuud bidend heregtei zow bodoltoi zaluu bna
2016-03-10
Зочин:
manaid er ni hariutslaga sahilga bat gej yum yuch alga
2016-03-10
Зочин:
үнэн хэлсэн энэ улс оронд ямар засаг захиргаа гэж байхаа байлаа хууль хяналтын байгуулга цагдаа гээд бүгдийн улс төртэй хольж луйварчид өөрсдийгөө хянах боломжгүй болгож байна
2016-03-10
Зочин:
saihan yriltsalaga bolson bna zow bodoltoi hun bna
2016-03-10
Зочин:
-Улсыг хэдэн гэр бүл удирдаж байгаа тухай та наснаасаа их сонссон байлгүй. Төсвийн мөнгөнд хяналт үндсэндээ байхгүй. Хянадаг хянуулдаг хоёр, өөрөөр хэлбэл нохой муур хоёр нэг тал болчихсон. Хамаатан саднаараа төр дүүргэдэг, тэд нь өмнөөс нь ичиж үхмээр чадваргүй, бүдүүлэг. Авилгачдаа илчилж чадахгүй гинжин хэлхээнд орсон...
2016-03-10
zochin:
yah unen.Bidnii dorooitoliin shaltgaan ni bid nart l baigaa gadnaas xaij xereggui
2016-03-10
zochin:
yah unen.Bidnii dorooitoliin shaltgaan ni bid nart l baigaa gadnaas xaij xereggui
2016-03-10
зочин:
Энэ хүнийг огт танихгүй юм байна. Ямар гавьяа байгуулаад хүмүүс андахаа байсан алдартан бэ. Худалдаачин хүн хуруу хазайхад л хулгайч болдог гэдэг. Хуруу ч хазайгаагүй худалдаачин л байгаасай даа.
2016-03-10
Zochin:
Martsan bish martuulsan ug bn . Odoo sanalaa .
2016-03-10
Зочин:
2016-03-10
khaliuna:
sanal negdej bna tiim shuu sahilga bat deer n nemeed buh salbart hatuu murdugddug standart baival manai uls hugjnuu
2016-03-10