Гурван улсын спикер ирнэ

img

АСЕМ дөрөвдүгээр  сарын 21-22-нд  Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаар эхэлнэ. Энэ уулзалтын бэлтгэл ажлын талаар  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан нар өнөөдөр АСЕМ-ын мэдээллийн төвд боллоо. 

Парламентын түншлэлийн уулзалтыг “Ази Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвээр зохион байгуулах юм байна. Уулзалтаар улс төр-эдийн засаг, нийгэм-соёл гэсэн салбар хуралдаан болох аж. Уулзалтын урилгыг АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын Парламентын дарга нарт хүргүүлсэн байна.

 

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар:

 

-Энэхүү уулзалтад оролцох төлөөлөгчийн бүртгэлийг энэ сарын 31 хүртэл зохион байгуулна. Одоогоор 23 орноос 100 гаруй төлөөлөгч ирэхээр бүртгүүлсэн байна. Түүний дотор 3 улсын Парламентын дарга, 6 улсын парламентын дэд дарга оролцоно гэдгээ мэдэгдсэн. Хурлын үеэр нийт 250 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

 

Бэлтгэл ажлын хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Уг цахим хуудсанд уулзалтын хөтөлбөр, хэлэлцэх асуудлын жагсаалт, байрлах зочид буудал, Монгол Улсын танилцуулга болон виз, онгоцны нислэг зэрэг мэдээллийг байршуулсан.

 

Парламентын түшнлэлийн уулзалтын дүрмийн дагуу энэ сарын 31-ний дотор ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах ёстой. Хуралдааны зохион байгуулах хэсгээс ерөнхий хэлэлцэх асуудлын төслийг боловсруулсан бөгөөд ирэх 7 хоногт гишүүн орнуудад хүргүүлж, санал авахаар төлөвлөсөн. Парламентын уулзалтаар гарсан төслийн баримт бичгүүдийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зохион байгуулагч орны Парламентын дарга танилцуулна” хэмээн мэдээллээ.

Бэлтгэл ажлын хүрээнд Төрийн ордны Их танхим болон бусад танхмыг засварлаж эхэлсэн байна. Хуралдаан эхлэхэд олон улсын стандартад нийцсэн орчуулгын танхим, Хэвлэлийн төв ажиллах юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ