Челси Аваргуудын лигээс хасагдлаа

img

 

Өнгөрсөн шөнө Стэнфорд Бридж цэнгэлдэхэд зочилсон ПСЖ клуб 1-2 харьцаатай хожсон тоглолтонд Златан Ибрагимович шийдвэрлэх гоолыг оруулж Челсийг  хожисноор 2 дахь жилдээ Аваргуудын Лигээс хасагдлаа.

 

Зочин багийн зүгээс Адриен Рабио гоолын салхийг хагалсан ч эхний хагаст Диего Коста тэнцээний гоолыг оруулж Стэнфорд Бриджд тоглосон сүүлийн 5 тоглолтондоо бүгдэд нь гоолдсон амжилт үзүүлсэн ч хоёрдахь хагаст Златан Ибрагимович эцсийн цэгийг тависан. Тоглолтын үр дүнд ПСЖ клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд 4 дэх жилдээ дараалан шалгарсан Францын анхны клуб болсон.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөөөөөө:
өөөөөөөөөөөөөөө
2016-03-10