Автомашины клубын залууст талархал илэрхийллээ

img

 

Энэ сарын 3-4-нд манай улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан их шуурганы үеэр цасанд боогдсон, төөрсөн иргэдэд Монголын авто машины клубууд сайн дураараа нэгдэж, тусалсан юм. Тус клубын залуустай Зам, тээврийн сайд М.Зоригт, ЗЦГ-ын дарга Ү.Зоригтбаатар, ОБЕГ-ын дэд дарга А.Ганзориг нар өнөөдөр ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд ЗТ-ийн сайд М.Зоригт “Хэцүү хүнд үед монголчууддаа сайхан сэтгэл гарган тусалсан залуусын төлөөлөл болсон та нартаа яамныхаа хамт олны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Монголын маань залуучууд өнөөдөр ингэж нэгдэж нийлэн нэг нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж байгаа нь бахархууштай. Та нарын энэ санаачилга бол хариу нэхээгүй тус, хэн нэгний шахалт шаардлага, гуйлтаар бус өөрсдийн хүсэлтээр цасан шуурганд боогдсон, төөрсөн 100 гаруй хүнд тусална гэдэг том буян. Нийт залууст үлгэр дуурайл болохуйц ийм арга хэмжээнд өмнө нь ч нэгдэж байсныг чинь мэднэ. Туулах чадвар сайтай автомашиныхаа ид шидийг олон түмний тусын тулд, Монголынхоо төлөө зориулж байгаад тань дахин баяр хүргэе. Цаашид сайн үйлсэд нэгдэж байгаа автомашины клубын жолооч нарт оноо нэмж өгөх, татвараас чөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлэхийн тулд Замын цагдаагийн газартай хамтран ажиллана. Та бүхэн санал бодлоо бидэнд нээлттэй ирүүлээрэй. Мөн цасан шуурганы үеэр эдгээр залууст тусалсан “Петровис” компанийнхан болон Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн ахлах зохицуулагч Г.Цэнгэлхүү нарт талархал илэрхийлье” гэлээ.

 

 

 

 

Уулзалтын төгсгөлд цасан шуурганы үеэр ажиллаж, 100 гаруй хүнийг аварсан клубынханд “Талархал” гардуулж, санаачилга гарган ажилласан зарим залуусыг Засгийн газрын шагнал “Онц тээвэрчин” цол тэмдэг, Зам, тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа. 

 

Талархлаар, “Монголын Landd cruiser” клуб, “Монголын Toyota Hilux, 4Runner Tacom” клуб, “Монголын Landcruiser 70 series” клуб, “Монголын Nissan Patrol Y60” клуб, “Монголын Pajero” клуб, “Монголын Delica” клуб, “LХ470-Моngolia” клуб, “Монголын ZUW30” клуб  /Sonata сонирхогч залуусын холбоо/,  “Монголын бартаат авто замын холбоо” /Benz G, Hummer, Nissan, Jeep/ нарыг шагналаа.

 

Мөн Засгийн газрын шагнал “Онц тээвэрчин” цол тэмдгээр “Монголын Landcruiser” клуб ТББ, дэд тэргүүн Бүрэнжаргалын Наранбаатар, “Монголын Landcruiser 70 series” клуб тэргүүн Дамбын Галбадрах, “Монголын Мицупишин Пажеро” клуб тэргүүн Ганхуягийн Баттулга нарыг шагнасан бол Зам, тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр  Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, ахмад Гантулгын Цэнгэлхүү, “Benz G” клубын тэргүүн Батболд Эрдэнэжаргал, “Монголын Pajero” клубын тэргүүн Борчулуун Алтансүх нарыг шагналаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
Сайхан ажил хийсэн залуучууддаа баярлалаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр байгалийн гамшигт үзэгдэл болно гээд сануулаад байхад холын замд гардаг хэнэггүй зангаа болимоор юм аа. Хүний хэнэггүй үйлдлээс болж өчнөөн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарлаа шүү дээ. Тэр их хөрөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулсан бол бид нарт л хэрэгтэй.
2016-03-11
s:
ene zorigt neeree turiin said hun baij arai erguu huwcaslah yumaa. Turiin alban haagch shig huwcaslaldaa
2016-03-10
Жолооч:
ЗГ-н шагналууд нь хүнээ үнэлсэн зөв зүйтэй шагнал байна. Харин тэр оноо нэмэх, татвараас чөлөөлөх энэ тэр нь арай биш шүү. Сайн залуусыг минь доош нь хийлээ дээ сайданцар та, тань шиг өчүүхэн тархитай хүн наад залуус дотор чинь нэг ч байхгүй
2016-03-10
зочин өвөө:
яасан буянтай хүүхдүүд вэ буян тань дэлгэрч үеийн үед үр хүүхдийн тань аз жаргалтай байх болтугай сайн үйлс дэлгэрч та нар шиг эрхэм үйлстэн монгол түмэндээ үлгэр жишээ болсон шүү
2016-03-10
Зочин:
Onts teeverchided bayrlalaa
2016-03-10
Teeverchin:
Onts teeverchin hundet juukh iluuts umdoo
2016-03-10