“Аэро Монгол” баруун аймгууд руу нислэг үйлдэнэ

img

 

Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр ИНЕГ, МИАТ компани, “Аэро Монгол” компанийнхантай уулзлаа.  Ирэх сарын 16-наас эхлэн Улаанбаатар-Ховд, Ховдоос баруун аймгууд руу “”Аэро Монгол” компани нислэг үйлдэхээр болж байгаа юм. Энэ талаар М.Зоригт сайдаас тодрууллаа.

 

-МИАТ компанийн нэр дээр “Аэро Монгол” компани онгоц түрээсэлж баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон талаар тодруулах гэсэн юм?

-“Аэро Монгол” компани МИАТ компанитай хамтран баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон. Баруун аймгууд руу хотоос шууд нисэхэд 2-3 цаг зарцуулдаг. Энэ зайг богиносгох, хурдасгахын тулд ийм зохицуулалт хийж байна. Зах зээлийн эрэлт ч их байгаа. “Аэро Монгол” компани Улаанбаатараас Ховд аймаг руу, тэндээсээ Улаангом, Говь-Алтай руу нислэг үйлдэнэ. Зорчигч урсгал, онгоцны буудлын боломжоос шалтгаалан баруун аймгуудын сумд руу нисэх боломжтой.  “Хүннү эйр” компани ч Ховдоос Улаангом, Алтай чиглэлд “Аэро Монгол”-той хамтарч ниснэ. Ингэснээр баруун гурван аймгийн төвүүдийг холбосон нислэгтэй болж байгаа юм.

 

-“Аэро Монгол” компани МИАТ компанийн нэр дээр онгоц түрээсэлж авч байгаа гэсэн. Түрээсийн төлбөр мөнгөний тухайд?

-МИАТ компанийн нэр хүндийг ашиглаж онгоц түрээсэлж байна гэж хэлж болно. “CAT” компаниас онгоц түрээслэхээр тохиролцсон. Энэ долоо хоногт гэрээнд гарын үсэг зурна. Онгоцны сарын түрээс 200 мянган ам.доллар байх бөгөөд түрээсийн хугацаа эхний удаад 5 сар гэж тооцоолсон. Энэ хугацаанд “Аэро Монгол” компани өөрсдөө онгоцоо түрээслээд биеэ даагаад явчих боломжтой болно гэж харж байна. Цаашид түрээсийн гэрээг 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой.  Үүнийг төрөөс хувийн хэвшилд үзүүлж байгаа дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Yaanaa , yaana daa.
2016-03-10
Зочин:
Ховдод буугаад буцаад Говь-Алтай, Увс уруу нисэхэд цаг хэмнэлээ юу? Янз бүрийн оролдлого хийж байгаа нь сайн юмсанж. Гэвч, 3 хан сая хүнтэй, хүн ам нь нэг газраа төвлөрсөн, алслагдсан нутгууд уруугаа нисэх зардал өндөр, ард түмэн нь ядуу, газраар хонон өнжин явсан төлбөр нь ниссэнээс бараг 10 дахин хямд байдаг манайх шиг улсад өөр бодлого л хэрэгтэй дээ. Удахгүй онгоцны буудал нь УБ-аас 50 илүү км-н зайтай болно. Тэр үед хотоос онгоцны буудал орохын тулд зарцуулдаг хугацаа нь онгоцоор Ховд орсноос удаан болно. Тэр үед орон нутгийн нислэг гэдэг зүйл бүүр худлаа болно.
2016-03-10
ЕС-д:
Энэ хэт популист шийдэл байна аа, Арай гэж онд орж байгаа МИАТ-ыг барьцаанд тавьж бүүр унагах нь л дээ, Аэромонгол, Хүннү айр 2 ИНЕГ-т төлөх өрөө дардаггүй байж МИАТ-ын хэр дээрх түрээсийн төлбөрөө төллөө юу
2016-03-10