Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МУБИС-ийн В байранд

 

09.00 цагт "Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл" сэлэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 88045336

 

Blue Sky цамхагын Даймонд танхимд

 

09.00 цагт "Ногоон хот байгуулалтын форум"  болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн стратеги, Ногоон хот-Ногоон барилга, Хот байгуулалтын салбарын хөгжил гэсэн 3 сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгнө. Утас: 88008075

 

АШУҮИС-ын Монгол Анагаах ухааны институтэд

 

10.00 цагт Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэр бүхий "Монгол анагаах ухааны музейн үзвэрт танхим"-ын нээлт  болно. Утас: 99717236

 

"Дүнжингарав" дахь "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д

11.00 цагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагуудтай хийх цахим хурал болно. Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцоно.

 

11.00 цагт ЭМСЯ, Япон Улсын Сисмекс корпорацитай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Гэрээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Япон улсын Сисмекс корпорацийн захирал Масаёши Хаяши нар гарын үсэг зурна. Утас: 86885060, 99991633

 

Тусгаар тогтнолын талбайд

 

11.00 цагт Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монголын цэргийн өдрийг угтсан "Эх орон-Тусгаар тогтнолын эзэд" арга хэмжээ болно. Утас: 99716650

 

11.00 цагт Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Туркийн элчин сайдаас үзүүлж буй тусламжийг гардуулах арга хэмжээ , 15:00 цагаас СХД-ийн ЗДТГ-ын байранд болно.

 

Засгийн газрын III байрны 320 тоотод

 

11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх хэвлэлийн бага хурал  /хуучнаар статистикийн хорооны байр/ болно. Утас: 261502, 99023258

 

Бөхийн өргөөнд

11.30 цагт Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Улсад “Хурандаа” цол бий болсоны 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол хурандаа” нийгэмлэгээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах хурандаа цолтнуудад хүндэтгэл үзүүлэх “Одонгоо зүүцгэе” сэдэвт цэнгүүн болно. Утас: 91914294, 99277999, 99725970

 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

 

12.00 цагт "Монголын төмөр замын барилгачдын нэгдсэн холбоо" ТББ, "Монголын төмөр замын нэгдсэн холбоо" ТББ, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон үндэсний 13 компани хамтран "Монголын төрд итгэн бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуй нэгж хохирох ёстой юу?" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

 

12.30 цагт Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын орлогч Г.Батболд махны үнэ, хотын төвлөрөл, сүргийн бүтэц ба ямааны өсөлт, малын хөлийн татвар, сонгуульд нэр дэвшилтийн дэнчин буюу авлига, Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлуудаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

 

Хүннү Молл галлерейд

 

12.00 цагт “Canon Photo Contest” гэрэл зургийн цуврал уралдааны 35 шилдэг зурагчид болон мэргэжлийн гэрэл зурагчин эрхмүүд оролцох Canon–Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хурлын зааланд

 

15.00 цагт "Биотехнологи-Өрхийн аж ахуйн үр ашиг", "Органик өрхийн аж ахуйн тариалан" зэрэг сэдвүүдээр явагдах органик тариалангын сургалт  эхэлнэ. Утас: 99116763, 94707696

 

17.00 цагт Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, "Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 77241206, 77241206

СЭТГЭГДЭЛ БИЧИХ