Ан Сан Су Чигийн туслах ерөнхийлөгч болох уу

img

Мяньмар улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан парламентын сонгуульд Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх лиг” нам ялалт байгуулж, олонх болсон билээ.

 

Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Ан Сан Су Чи нэр дэвшиж магадгүй хэмээн таамаглаж байсан ч тэрбээр Британийн иргэнтэй гэр бүл болж, хүүхдийг нь төрүүлсэн гэх шалтгаанаар сонгуульд нэр дэвших боломжгүй болжээ. Учир нь тус улсын Үндсэн хуулинд гадаадын иргэнтэй гэр болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн заасан байдаг.

 

Харин Ан Сан Су Чигийн оронд намаа төлөөлөн Чо Тин нэр дэвшихээр болжээ. Өдгөө 71 настай Чо Тин Британийн Оксфордын их сургуульд суралцсан юм. Тэрбээр Ан Сан Су Чигийн туслах бөгөөд түүний нэрэмжит санг тэргүүлдэг байна.

 

Ард түмэн Чо Тинд итгэл хүлээлгэж байгаа ч түүний гол өрсөлдөгч бол өнөөгийн Ерөнхийлөгч Тейн Сейн билээ. Мяньмар сонгуулийн насны 30 сая иргэнтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
mundag emegtei
2016-03-11