Жуулчдын тоог ор хоногоор нь тооцно

img

Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна. Харин манай улсад Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл Улаанбаатар хотод аяласан жуулчдын тоог ор хоногоор нь тооцох боломжгүй байсан.

 

Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан

нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/184 дүгээр захирамжаар байгууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн Татварын газар,  Статистикийн газар, Аялал жуулчлалын газар, НЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын Зочид буудлуудын холбооны төлөөлөл ажиллана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

унэгуй сурталчилгаа:
наадмыг хойшлуулах биш асемтай давхцдаг нь монголыг дэлхийд сурталчилах маш ховорхон боломж байгаа юм даа . Сэтгуулчид дагалдаж ирцгээнэ,жуулчид шавна их сайхан уялдаа холбоотой зохион байгуулах хэрэгтэй ,монголын ард тумэн наадмаа сайхан хийж чаддаг дээр дереелеед асемтай нь холбоод аятайхан менежмент хийчихвэл яасын тэгвэл манай аялал жуулчлалын салбарт ирээдуйтэй ховор боломж
2016-03-11