Тодруулагчийг хэрхэн арилгах вэ

Бичиг хэрэгт ашигладаг тодруулагч хувцас, гар хуруунд санаандгүй хүрсэн тохиолдолд арилгах том асуудалтай тулгардаг. Сайтар угааж цэвэрлэсэн ч тодруулагч бүрэн арилахгүй тохиолдол бий. Тэгвэл “www.wikihow.com” тодруулагчийг хэрхэн арилгах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Та санаатай эсвэл санамсаргүйгээр тодруулагчийг гартаа түрхээд, дараа нь арилгах гэж байгаа бол толбо болсон хэсэгтээ бага зэргийн шүдний оо түрхээрэй. Чигчий хурууны хумсны хэмжээтэй байхад хангалттай. Шүдний оогоо толбо дээр түрхээд хэсэг хугацааны дараа угаа.
Алхам №2
Мөн толботой хэсэг дээр оливын тос эсвэл ургамлын тос түрхээд сайтар үрээрэй.
Алхам №3
Саван. Савангаа усанд норгохгүйгээр толботой хэсгээ үрээд, угаа.
Алхам №4
Бага зэргийн содатай усаар толбоо угаахад арилах болно.
Алхам №5
Мөн бяслагаар тодруулагч болсон хэсгээ үрж, дараа нь угаагаарай.
Алхам №6
Толботой хэсэг дээрээ хүүхдийн тос түрхээд зөөлхөн эргүүлээрэй. Хормын төдийд толбо үгүй болно.
Алхам №7
Шампунь. Толбо болсон хэсэгтээ шампунь түрхээд нар зөв эргүүлээд, бүлээн усаар угаагаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ