Их хэмжээний эд зүйл хулгайлсныг илрүүлжээ

Их хэмжээний үнэт зүйл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Булгачны .... тоотод энэ сарын 10-ны 13:00-18:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод суух Б /эмэгтэй, 61 настай/-ийн сууцны вакум цонхыг эвдэж, монетон гинж, кулон, ээмэг, мөнгөн бүс, улаан шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, эмээлийн мөнгөн баавар таван ширхэг, 300 мянган төгрөгийг хулгайлсан байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй, 17 настай М нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлсэн байна.
Мөн М нар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ногоон зоорины ... тоотын сууцны цоожийг эвдлэн орж, иргэн Г /эмэгтэй, 58 настай/-ийн “Next” /32”/ LCD зурагтыг хулгайлсныг илрүүлжээ. Гэмт этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ