Сирийн үндэсний баатар дүрвэгч болжээ

img

Сирийн анхны сансрын нисгэгч, үндэсний баатар гэгддэг Мухаммед Ахмед Фарис эх оронд нь үргэлжилж буй иргэний дайнаас зугтааж, гэр бүлийнхээ хамтаар дүрвэсэн талаар “Washington Post” сонин мэдээллээ. Тус сонины мэдээлснээр сансрын нисгэгч Турк улсад цагаачлан амьдарч байгаа гэнэ. Фарис 1987 оны зургаадугаар сард ЗХУ-ын нисгэгчдийн хамтаар долоон хоног сансарт нисчээ.

 

Энэхүү үйл явдлын дараа Сирийн Засгийн газар Фарисийг үндэсний баатар цолоор шагнасан юм. Фарис мөн ЗХУ-ын баатар, Лениний одонтой билээ. Сирийн нийслэл Дамаск хотноо Фарисын нэртэй сургууль болон гудамж бий. Харамсалтай нь 2014 оны эцсээр уг сургуулийг ашиглах боломжгүй болжээ. Алан хядагчид сургууль дотор халдлага үйлдсэн байна.

 

Сирийн иргэд баатраа Орос улсад дүрвэхийг уриалдаг. Харин Фарис Сирид явуулж буй Оросын бодлогыг буруутгаж, тус улсын эрх баригчид орогнол олгосон ч хүлээн авахгүй гэдгээ нэг бус удаа мэдэгджээ. Фарис өнгөрсөн сард Сирийн иргэдийн асуудлаар Туркийн эрх баригчидтай уулзах санал гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Urvagch pisda baina daa turktee booloo hiigeed boosondoo barigdaad suujdee
2016-03-18
Зочин:
naad gar chin shiit bish sunnit arab yumaa tegeed zugtsan bainaa
2016-03-15
Зочин:
Дүрвэгч биш урвагч
2016-03-13
Зочин:
novsh daisniihaa tald ochjee.baatar tsoliig n huraaj alah yal ug
2016-03-11
Зочин:
Мухаммед Ахмед 1987 онд «Союз ТМ-2» экипажд орж сансарт ниссэн.
2016-03-11
Зочин:
Үхсэнийх нь үндэсний баатар байхав.Цагаа тулахаар чацга царайлаад цагаачлаад явсан байна.
2016-03-11