АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр “The Atlantic” сэтгүүлд ярилцлага өгчээ. Ерөнхийлөгч ярилцлагынхаа эхэнд Цагаан ордноос явах бэлтгэлээ хийж эхэлсэн талаараа ярьжээ. Обама “Миний явах цаг ойртсоор байна. Энэ сайхан байшинд долоон жил гэр бүлийнхээ хамтаар амьдарлаа. Тун гайхалтай дурсамжийг үлдээсэн” гэсэн байна.
Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм. Тэрбээр мөн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг магтсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ерөнхийлөгч Путиний талаар “Тэрбээр тун эелдэг, цагаа сайн барьдаг. Төр барьснаас хойш уулзаж буй хамгийн эелдэг төрийн тэргүүн. Ярих зүйл нь дэс дараатай, алдаа гэх зүйл байхгүй. Нэг үгээр Путин тун ажил хэрэгч эрхэм” гэж хэлжээ.
Тус сэтгүүлийн редактор Жефри Голдберг “Гэхдээ та өмнө нь Путинийг хатуу харгис хэмээн ярьж байсан” гэхэд Обама “Сайн санахгүй байна” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |