Трудо Вашингтонд айлчлав

img

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо гэр бүлийнхээ хамтаар АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Вашингтонд гурван өдөр айлчлах юм. Обама, Трудогийн айлчлалтай холбогдуулан Цагаан ордондоо хүлээн авалт зохион байгуулжээ. Ийнхүү 20 жилийн дараа Канадын Ерөнхий сайд Цагаан ордонд зочилж байна.

 

Хүлээн авалтын үеэр Обама “Трудо чи хоккей тоглодог уу” хэмээн асуухад Ерөнхий сайд “Тиймээ, би тамирчин. Хоккей тоглож үзсэн” гэж хариулжээ. Трудо өмнө нь дүрэмгүй зодооноор хичээллэж байсан юм.

 

Цагаан ордноо болсон хүлээн авалтын үеэр Канадаас гаралтай холливуудын нэрт жүжигчин Риан Реунолд гэргийн хамт, Сандра О зэрэг алдартнууд оролцжээ. Харин дуучин Жастин Бибер оролцоогүй байна.

 

Энэ оны эхээр Канад улс хэт даврагчдад цохилт өгөхөө зогсоосон юм. Канад, АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэлд багтдаг билээ. Тус улс цэргийн ажиллагаагаа зогсоосон ч эвслээс гарахгүй мэдэгдсэн. Айлчлалын үеэр Обама дахин цэргийн ажиллагаагаа эхлүүлэхийг Трудогоос хүсэх болно хэмээн албаны эх сурвалж “CNN” агентлагт ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ