Чингэлтэй дүүргийн шилдэг сурагч АНУ-д сурна

img

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “The Lions” сурагч солилцоо ТББ-тай хамтран АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийг тус дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 16-18 насны сурагчдын дунд нээлттэй зохион байгуулжээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд сургууль тус бүр шилдгийн шилдэг нэг сурагчийг шалгаруулснаас эцсийн шатанд 57 дугаар сургуулийн сурагч М.Нямжаргал үлдэж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн эзэн болжээ. 

 

Саяхан АНУ дахь “Лео камп” олон улсын хүүхэд залуучуудын төвийн Колорадо мужийн салбараас ирэх 6 дугаар сарын 30-аас 8 дугаар сарын 14-нийг хүртэл суралцах эрхийг ирүүлээд буй аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ