Заставуудын холбооны станцыг шинэчлэнэ

img

ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311-р ангид ажиллаж бие бүрэлдэхүүний алба үйл ажиллагаатай танилцаж, застав, харуулд үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчидтай уулзжээ.

 

ХХЕГ-ын даргын зөвлөл 0311-р ангид өргөтсөн хэлбэрээр хуралдаж, 0311-р ангийн бүх заставын холбооны станцыг шинэчлэн суурьлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Мөн хурлаар орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлсэн спорт заал, соёлын төв, автомашины граж, евро стандартыг нэвтрүүлсэн уурын зуухыг барьж энэ оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингэснээр ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэхээс эхлээд олон давуу тал бий болох юм. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ