Трампид халдахыг санаархжээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр аргагүйн эрхэнд кампанит ажлаа зогсоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр Иллинойс муж улсын Чикаго хотноо Бүгд Найрамдах намын дэмжигчидтэй уулзсан байна. Уг уулзалтын үеэр Трампийн дэмжигчид болон эсэргүүчигчид хоорондоо мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Мөргөлдөөнд 700 гаруй хүн оролцсон байна. Мөн гэрчүүдийн мэдээлснээр “Хар футболктой 40 орчим насны эрэгтэй Трамп руу халдахыг санаархсан” гэжээ.

 

Цагдаагийнхан эрэгтэйг баривчилсан бөгөөд халааснаас нь цаасны хутга олсон хэмээн мэдэгдэв.

 

Эсэргүүцэгчид дургүйцлээ илэрхийлсэн шалтгаанаа “Трампийг арьсны өнгө, шашин шүтлэг болон улсаарнь ялгаварлан гадуурхдаг” хэмээн буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Trampid bish Trampad geech
2016-03-13