Сирийн асуудлаар дахин уулзана

Швейцарын нийслэл Женев хотноо маргааш Сирийн асуудлаарх олон улсын хамтарсан уулзалт дахин зохион байгуулагдахаар болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд “Сири-Женев” уулзалт зохион байгуулагдсан ч тодорхойгүй шалтгааны улмаас уулзалт хойшилсон юм.
“Уулзалт товолсон цагтаа эхлэх болно” хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем мэдэгджээ.
“Женев хотноо болох уг уулзалтад Сирийн Засгийн газраас төлөөлөгч оролцох гэнэ. Мөн сөрөг хүчний төлөөлөгчид оролцохоор тохиролцсон” хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.
АНУ болон ОХУ-ын удирдагчид тохиролцсоны дагуу Сирид өнгөрсөн сарын эцсээр гал зогссон билээ.
Гал зогсох дэглэх хүчин төгөлдөр хэрэгжиж буй НҮБ-ын Аюулгүй зөвлөл баталжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ирэх сард парламентын сонгууль зохион байгуулахаа мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ