Оросын 430 киног хоригложээ

Украины Засгийн газар өнөөдрөөс эхлэн Оросын 430 киног гаргахыг хориглосон талаар “www.en.news-4-u.ru” мэдээллээ.
Хоригт багтсан нэг болон олон ангит кинонууд өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш бүтээгдсэн шинэхэн уран бүтээлүүд гэнэ.
ОХУ-ын Киноны асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Ильенко “Украины талаас уран бүтээлүүдэд хориг тавьсан албан бичиг хүлээн авсан. Энэ асуудлаар ярилцах санал тавьсан ч татгалзсан хариу авсан” гэж мэдэгжээ.
Өнгөрсөн оноос эхлэн ОХУ-ын хүчний байгууллагыг сурталчилсан кинонуудыг Украинд гаргахыг хориглосон хууль баталсан билээ.
Мөн Орос зохиолчид болон тус улсад хэвлэсэн Украины зохиолчдын номыг Киевийн номын дэлгүүрээс татаж, худалдахыг хориглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ