АНУ дайныг өдөөн турхирахаа зогсоо

Солонгосын хойгт үргэлжиж буй АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Вашингтон, Сөүлийн хил орчимд пуужин эсэргүүцэгч төхөөрөмжөө байршуулахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл уг шийдвэрийг БНХАУ болон ОХУ-ын эрх баригчид эрс эсэргүүцсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. ОХУ “АНУ, дайныг өдөөн турхирахаа зогсоо” хэмээн мэдэгджээ.
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзах үеэр уг асуудлаар ярилцсан юм.
Өнгөрөгч баасан гаригт Сөүл, Вашингтоны тал Өмнөд Солонгосын хил орчимд пуужингаас хамгаалах “THAAD” системийг байршуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлсэн байна.
Лавров “Пуужингаас хамгаалах систем байршуулах нь түргэдсэн алхам болно” гэсэн бол Ван И “Өмнөд Солонгост пуужингийн систем байршуулах нь ОХУ, Хятадын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шууд харшилж байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ