Улаанбаатарт өдөртөө 2 градус хүйтэн

Баруун аймгуудын нутгаар:
Өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Өнөөдөр солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ:
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Өнөөдөр багавтар үүлтэй:
Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10 -15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна
.
Улаанбаатар хотод: Өнөөдөр багавтар үүлтэй:
Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ