Хөвсгөлд “Хорт салст халуурал” өвчин гарчээ

img

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол”хэмээх газар нэгэн хот айлын мал үл мэдэх өвчнөөр үхсэн байна. Тодруулбал, тус багийн малчин Ч, Н, Я нарын хотонд гурван үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Улмаар үхсэн малын сэг зэмийг устгалд оруулж, Мал эмнэлгийн лабораторид дээжийг нь шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна. Он гарсаар улсын хэмжээнд малын галзуу, хонины цэцэг өвчин болон хорт салст халуурал өвчний тохиолдлуудийн бүртгэгджээ.

 

Энэ сарын байдлаар Говь-Алтай, Булган, Архангай, Хэнтий аймгийн 7 суманд малын галзуу өвчин гарч, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна хэмээн Зоонозүйн өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Касторовое масло 80804877:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877 Үнэ9000 3 ба 3-аас дээш хүргэлттэй.
2016-03-13