Ойрын хоногт цаг агаар тогтуун байна

img

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

 

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2016 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

16-17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ