Автомашиндаа нас барсан байжээ

img

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт  “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. 

 

Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 35 настай, эрэгтэй Б нь хучлагатай “Toyota raum” автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zoriudaar iim uildel khen negen khiigeed baigaa yum bish uu
2016-03-14
hali:
Humuus min iim yvdal olon udaa bolood bhd yagaad huchsan mashindaa suuj bdg bna daa.
2016-03-14