Авлигынх нь талаар асуугаад баригджээ

img

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр Кучинг хотноо байрлах сүмд айлчилсан тухай “www.abc.net.au” мэдээллээ. Энэ үеэр Австралийн “АВС” телевизийн сэтгүүлч Линтон Бессер, зураглаагч Луй Эроглум нар Ерөнхий сайдаас өөртэй нь холбоотой авлигын дуулианы талаар асуусан байна. Ерөнхий сайд уг асуултад хариулахаас татгалзсанаас гадна хамгаалагчид нь сэтгүүлчдийг баривчилсан аж.

 

Сэтгүүлчид “Дөрвөн өнцөг” гэх баримтат кино бэлдэж явсан юм байна. Тэд нэвтрүүлгийнхээ гол баатраараа Ерөнхий сайдыг сонгосон байж. “Сэтгүүлчдээс байцаалт авсны дараа сулласан ч Малайз улсаас гарахыг нь түр хориглосон” хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

 

Куала Лампур хотноо суугаа Австралийн бүрэн эрхт элчин сайд уг үйл явдалтай холбогдуулан Малайзын эрх баригчдаас тайлбар шаардсанаас гадна хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байхыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ