Тэмцээнд орох гэж ирсэн тэмээнүүдийг намаар ялгаварлан гадуурхжээ

Энэ зурган дээрх тэмээнүүд Өмнөговь аймгийн АН болон тус аймгийн Засаг дарга Б.Бадраад таалагдаагүй тул уралдаан тэмцээнд оруулаагүй гэнэ шүү. Мянга гаруй км замыг туулан, 1000 тэмээний уралдаанд оролцохоор ирсэн эдгээр тэмээчид гомдол тээн, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн жагссаж байна.
Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн тэдгээр тэмээ болон тэмээчид АН-ын гишүүн биш байсанд учир нь оршиж байгаа аж. Тиймээс Б.Бадраа даргын нүдэнд муухай харагдан 1000 тэмээний уралдаанд уралдаж чадалгүй хасагджээ. Гиннесийн номд бичүүлэхээрээ нэр барин Монголдоо байтугай дэлхий даяар зарлаж, төрийн мөнгийг цацсан 1000 тэмээний уралдаан нь АН-ынхны сонгуулийн пиар байсан нь илрэв бололтой. Улс төрийн санаа зорилго өвөрлөн намчирхаж, нутгархах золиосонд тэмээ хүртэл хэлмэгдэв. Хошин шогийнхон өлгөөд авбал “хөөрхөн” л сэдэв.
“Энэ бүхэнд Засаг дарга л буруутай, оюуны хомсдолтой ч юм шиг Засаг дарганцарууд угаасаа бүтэхгүй, нүүрсний мөнгөөр хөрөнгөжин эрх мэдэл албан тушаалдаа эрдэж, дур зоргоороо авирлах явдал гаарч байна” гэх зэргээр нутгийн иргэд ярих болжээ.
Гэтэл тэмээчдийн эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар харсан ч хараагүй царайлан, нүүрээ буруулж, хажуугаар нь хар машинтай, хар нүдний шилтэй давхин өнгөрсөн гэнэ шүү. Сонгуулийн сургаар тэмээг хүртэл намаар ялгаварлах ч гэж дээ, хөөрхий АН-ынхан.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ